Аялалын хугацаа:

2 сарын 10

2 сарын 17

2 сарын 24

 

 

Аялал үргэлжлэх хугацаа:

6 өдөр 6 шөнө

 

Аялалын үнэ:

3,090,000₮

Нийт жуулчин:

10 жуулчин бүрдэж аялал гарна.

Аялалын хөтөлбөр

Аялалын эхний өдөр

Жуулчид маань  УБ хотын төв вокзал дээр цуглаж  бүртгэл хийгээд 20:45-д Эрээн хотыг зүг хөдлөнө . 

Аялалын 2 дахь өдөр

10:25-д Эрээн хотод ирнэ. Өдрийн цайны дараа чөлөөт цаг.

18:10-т Хайнан арлын хойд хэсэгт орших Хайку хотыг чиглэн ниснэ.

20:00 цагийн үед Хайкуд бууна. Зочид буудалдаа орж амарна.

Аялалын 3 дахь өдөр

Өглөөний цайны дараа Саньяа хотын зүг хурдан галт тэргээр 2 цаг явна. Монгол хэлтэй хөтөч тосч, далайн эргийн хажууханд байх Barry Boutique Seaview зочид буудалд нь ирж, бүртгэл хийлгээд буудалдаа орно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг.


Аялалын 4 дэхь өдөр

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Бид Хайнан мужийн өмнөд хэсэгт байрлах гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн Нань ваны хойг дээр байрладаг, дэлхий дээрх цорын ганц сармагчингийн тусгай хамгаалалттай бүс болох “Сармагчингийн вант улс”- руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, 29 төрлийн 2000 гаруй сармагчин, 100 гаруй төрлийн амьтан, 400-аад төрлийн ургамалтай танилцана. Дараа нь бид далайн бүтээгдэхүүний дэлгүүрээр орж аварга загасны түүхий эд, далайн бүтээгдэхүүнийг ашиглан хэрхэн чанартай эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргадаг болохыг өөрийн нүдээр харж, худалдан авалт хийж болно.

Түүнчлэн Хятад үндэстний балар эртний овог болох 3000 жилийн турш тус арал дээр амьдарч ирсэн Ли Үндэстний  болон Миао цөөнхийн тосгоноор зочлож, уугуул соёлтой нь танилцана. Хятадын хамгийн том сувдны музей болох HEREN PEARL дэлгүүрээр зочлоно. Энд   цэнгэг усны сувдан эдлэл болон сувдны найрлагатай тос, энгэсэг зэрэг олон төрөл зүйлийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Түүнчлэн болорын үйлдвэрээр орж сонирхоно.

Аялалын 5 дахь өдөр

Чөлөөт өдөр

Та буудлын бассейн болон фитнест орж, эсвэл Дадунхай булангийн худалдааны төвөөр зочлох боломжтой.

Оройхон Хайку хотын зүг хурдны галт тэргээр очоод тэндээ хононо.

Аялалын 6 дахь өдөр

Өглөөний цайны дараа 07:10-т Эрээн хотын зүг ниснэ.

Буугаад өдрийн хоолны дараа чөлөөт цаг.

17:10-аас Эрээн-УБ-ын олон улсын галт тэргээр УБ хотын зүглэн хөдлөнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.

Аялалын 7 дахь өдөр

10:05 УБ хотын Төв вокзал дээр ирж манай аялал өндөрлөнө.



Аялалын зургийн цомог

Аялалын үнэнд багтсан:

УБ-Эрээн-УБ 2 талын галт тэрэгний суудлын үнэ

Эрээн-Хайку 2 талын нислэгийн тийз

Хайнаны Хайку хотод 2, Саньяад 2 хоног  далайн эргийн 3-4 одтой зочид буудалд 4 хоног байрлах төлбөр

Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ

Аялалтай өдрүүдэд монгол хэлтэй хөтөч

Аялалтай өдрүүдийн хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээ

Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэнд багтаагүй:

Хөтөлбөрт заагдсанаас бусад хоолны үйлчилгээ

Чөлөөт өдрийн хөтөч, унааны үйлчилгээ

Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.