Аялалын хугацаа:

7 хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагууд

Аялал үргэлжлэх хугацаа:

7 өдөр 7 шөнө

 

Аялалын үнэ:

3,090,000₮ + тийз

 

Жуулчны тоо:

10 жуулчин бүрдэж манай аялал гарна.

Аялалын хөтөлбөр

Аялалын хоног Аялалын хөтөлбөр Хоол/ нэмэлт мэдээлэл
1-р өдөр

Жуулчид маань  14:00 цагт Чингис Хаан олон улсын буудал дээр цугларч, бүртгэл хийлгээд

17:15 Аялагчид маань Бээжингийн нисэх онгоцны буудалд  бууна.  

- / - / -
2-р өдөр

Индонезийн Eagle эйрлайнаар арлуудын дундах диваажин Балид хүрэх болно. 13:10  Денпасарт бууна. Буугаад аялалын  хөтөчтэйгээ уулзаж, олон улсын 5 одтой зочид буудалд  бүртгэл хийлгэж орно.

- / - / -
3-р өдөр

Өглөөний цайны  дараа Балигийн сувдны үзэсгэлэн худалдаагаар зочлоно. Та эндээс индонезийн далайн сувд болон алтан эдлэл худалдан авах боломжтой.

Өдрийн хоолны дараа Pasar Badung уламжлалт захаар зочлож, Убудын энгийн иргэдийн амьдралын хэв маягтай танилцана. Түүнчлэн  хулсаар хийсэн гар урлалын зүйлс, үндэсний онцлог бүхий сонин содон хийцтэй сийлбэр, хясаан дээр зурсан бэлэг дурсгал зэргийг  орон нутгийн иргэдээс хямд үнээр худалдан авч болно. Ubud хааны  ордонд та олон сонирхолтой зүйлсийг хийж болно. Үндэсний хувцас өмсгөлийг нь өмсөж үзэн, бүжиг заалган хинди шашины өргөл болох canang ийг гараар хийж сураарай. Энэхүү өргөлийг цэцгээр хийдэг бөгөөд Балигийн ард түмэн халуун дотно найрсагаар хандах болно. Оройн хоолны дараа далайн эрэг дээрх галын наадамд оролцож, дуулж бүжиглэн оройг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Өдөр: нугасны мах/ Орой: далайн болон буфет хоол

өглөө /өдөр/ орой
4-р өдөр

Өглөөний цайны дараа, индонези кофены үйлдвэрээр орж,  кофены нунтагаас бидний дуртай cappuccino, latte, mocha хэрхэн хувирахыг суралцаж болно. Дараагаар нь нутгийн иргэдийн эрхэлдэг гар урлалын жижиг мухлагуудаар зочлож, гэр бүл найз нөхөддөө бэлэг сонгон аваарай.

Үдээс хойш Балигийн бэлэг тэмдэг болсон Tanah Lot сүмийг үзнэ. Далайн усанд цохигдож,  эрэг дээр хөвж юм шиг харагдах энэ сүмийг тольдож үлгэр домгийн ертөнцөд ирсэн гайхалтай мэдрэмж төрөх болно.

өглөө / өдөр / -
5-р өдөр

Өглөөний цайны дараа Балигийн баруун өмнө зүгт байдаг Lembongan арал дээр очино. Энэхүү арал орчим хамгийн цэнгэг устай, далайн ёроол харагддаг, эргээрээ коканат мод битүү ургасан газар.  Арлын иргэд амар тайван амьдралтай, эргээрээ далайн замгийн тариалан ихтэй, холоос шатрын хөлөг шиг харагдах нь сонирхолтой.  Энд та биеэ  шарж, усанд шумбаж, далайн давалгаанд гулгаж зугаацаж болно. Эрэг дээр элсний воллейбол тоглож, эсвэл зүгээр л наран шарлагын сандал дээр тухлаж ч болох юм. Энд нэмж төлбөр төлөхгүйгээр гадил хэлбэрийн завиар зугаалах,  сэлж чаддаг бол эрэг хавиар шумбах хэрэгсэлийг ашиглаж болно.

өглөө/ өдөр / орой
6-р өдөр

Өглөөний цайгаа уусны дараа  индонезийн хоолны тогооны үзүүлэн худалдаагаар зочлож тэнд хэрхэн эрүүл хоол бэлтгэхийг харна.  Дараагаар нь Балидаа томоохонд тооцогдох болорын музейгээр зочлоорой. Оройдоо далайн эргийн ресортдоо тухлаж оройн хоолоо өөрсдөө захиалж идээрэй. 

өглөө / өдөр/ -
7-р өдөр

Үдээс өмнө чөлөөт өдөр. Буцах бэлтгэлээ хийнэ. Орой 21 цагийн үед Бээжин хот руу ниснэ.

өглөө / - / -
8-р өдөр

20:30-23:00 Бээжин-УБ

Чингис хаан ОУ нисэх онгоцны буудалд газардсанаар манай  аялал өндөрлөнө.

- / - / -

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал

  • 5 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

  • Бээжин-Бали 2 талын нислэгийн тийз

  • Монгол хэлтэй хөтөч

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй:

  • УБ-Бээжин 2 талын нислэгийн тийз

  • Хувийн хэрэглээний зардал

  • Чөлөөт өдөр болон хөтөлбөрт тусгагдаагүй өдрүүдийн өдөр оройн хоол

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.