Аялалын хугацаа:
7 хоногийн даваа, лхагва, баасан, ням
Аялал үргэлжлэх хугацаа:
5 өдөр 5 шөнө
Аялалын үнэ:
3,680,000₮+Олон улсын нислэгийн тийз +Орон нутгийн нислэгийн тийз
Нийт жуулчин:
5 жуулчин бүрдэж аялал гарна.
Аялалын хөтөлбөр
Аялалын эхний өдөр
Жуулчид маань Чингис Хаан олон улсын буудал дээр 06:00 цугларч бүртгэл хийгээд 08:55 нислэг эхэлнэ. 14:30 Нарита ОУНОБ-д бууна. Цааш орон нутгийн нислэгээр Окинавагийн нийслэл Наха хотын зүг ниснэ. Буугаад 5 одтой Double tree by Hilton Okinawa зочид буудалд байрлана.
Аялалын 2 дахь өдөр
Өглөөний цайны дараа шилэн ёроолтой завинд сууж Окинавагийн далайн ёроолыг тольдож манай аялал эхэлнэ.
Өдрийн хоол
Окинавагаас номин цэнхэр далай руу хөтлөх Кори гүүрээр дамжиж Кори арлын "Далайн цамхаг"-ыг үзэж сонирхоно. Дараагаар нь Окинава арлын нэрийн хуудас болсон Орион пивоны үйлдвэрээр зочлож, танилцана.
Орой буфет хоолтой.
Аялалын 3 дахь өдөр
Өглөөний цайны дараа Окинавагийн таних тэмдэг Монзамо хошуу харж, зургаа авахуулна.
Өдрийн хоолонд үхрийн гол мах зооглоно.
Аварга том халиман акултай Чюрауми аквариумаар зочлож, дельфины тоглолт болон бусад далайн атьтдыг үзэж сонирхоно.
Америк загварын тосгоноор зочлож худалдаа хийж болно.
Оройн хоолонд япон үндэсний шябу, шябу хоол
Аялалын 4 дэхь өдөр
Өглөөний цайны дараа Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн Окинавагийн түүхэн дурсгал Шюри ордны цэцэрлэгт хүрээлэнгээр аялна.
Өдрийн хоолонд Окинавагийн буфет хоол
Арлын өмнөд хэсгийн аялал жуулчлалын цогцолбор Окинава Ворлдоор зочлож, Тамадон байгалийн агуй болон бусад олон сонирхолтой үзүүлбэр, тоглолтыг сонирхоно. Дараагаар нь Окинавагийн архины үйлдвэрийг үзээд оройн хоолондоо шарсан мах зооглоод амарна.
Аялалын 5 дахь өдөр
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр.
Аялалын 6 дахь өдөр
Өглөөний цайны дараа 10:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд, хөтөчтэй уулзаж нисэх онгоцны буудлын зүг хөдлөнө.
Нарита ОУНОБ-ийн зүг хөөрнө.
15:30-аас УБ хотын зүг хөөрч, 20:25 буугаад манай аялал өндөрлөнө.
Аялалын зургийн цомог
Аялалын үнэнд багтсан:
Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
Окинавагийн далайн эргийн 5 одтой зочид буудалд 5 хоног байрлах төлбөр
Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
Аялалтай өдрүүдэд монгол хэлтэй хөтөч
Аялалтай өдрүүдийн өдөр, оройн хоол
Бүх өдрүүдийн өглөөний цай
Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ
Аялалын үнэнд багтаагүй:
УБ-Нарита 2 талын тийзний үнэ
Нарита-Окинавагийн японы дотоод нислэгийн тийз
Чөлөөт өдрүүдийн өдөр, оройн хоол
Чөлөөт өдрийн хөтөч, унааны үйлчилгээ
Хувийн хэрэглээний зардал
Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх
Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.