Аялалын хугацаа:

7 хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагууд

Аялал үргэлжлэх хугацаа:

7 өдөр 7 шөнө

 

Аялалын үнэ:

1,790,000₮ + тийз

 

Жуулчны тоо:

10 жуулчин бүрдэж манай аялал гарна.

Аялалын хөтөлбөр

Аялалын хоног Аялалын хөтөлбөр Хоол/ нэмэлт мэдээлэл
1-р өдөр

Жуулчид маань  14:00 цагт Чингис Хаан олон улсын буудал дээр цугларч, бүртгэл хийлгээд

17:15 Бээжин хотын зүг нислэг эхэлнэ. Буугаад цааш  Хонгконгоор дайраад  Бали арлын зүг  ниснэ.

- / - / -
2-р өдөр

15:50  Денпасарт бууна.

Буугаад буудал руугаа очиж бүртгэл хийлгээд орно. Энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй.

- / - / -
3-р өдөр Өглөөний цайны дараа арлын өмнөд эрэг  дээр очиж, биеэ шарж, далайн эргээр зугаална.  Эргийн эсрэг талд байх яст мэлхийн хүрээлэнд аварга том далайн яст мэлхийг ойроос харж,  гараараа барьж үзэж, хамтдаа зургаа даруулах боломжтой. Энд сонирхолтой өхөөрдөм амьтдаас гадна “ тахианы зодоон” үзэж сонирхоно. Мөн шилэн ёроолтой завинд сууж далайн  ёроолын ер бусын  нууцлаг амьтад, ургамлыг тольдож аялна. Дараагаар нь индонези кофены үйлдвэрээр зочлоно. Оройдоо Жинбаран далайн эрэг дэхь алтан шаргал элс, зах хязгааргүй далайг тольдож,  сэвэлзүүр салхинд нар жаргахыг харна. Оройн хоолондоо барьбекю зооглоно. өглөө / өдөр / орой
4-р өдөр

Өглөөний цайны дараа сувдны дэлгүүрээр зочлоно. Дараагаар нь  А Юун хүрхрээт голоор завиар аялана. Энэхүү аялал нь Бали арлын хамгийн сэтгэл догдлуулсан  завьтай аялал  бөгөөд  нэг завин дээр 4-6 хүн суугаад голын дагуу аялана. Голын 2 талаар бүрхсэн халуун орны ой мод, байгалийн сайханг тольдож, сүрлэг  хүрхрээгээр завьтайгаа уруудна.

Анхааруулга: Энэ аялалд 10-аас доош насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах боломжгүй.

Дараагаар нь МЭ-ний 8-р зуунд бүтээгдсэн Убуд хааны ордныг үзэж сонирхоно. Ордны доторхи төрөл бүрийн өвөрмөц хийц бүхий уран баримлууд  нүд унагам сүр жавхлантай. Бас Убуд ордны эртний, томоохон захаар зочлож, нарийн хийц загвартай гар урлалын бүтээл, модон сийлбэр, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах бололмжтой. Индонези торгоны дэлгүүрээр орж, Күта далайн эргийн жуулчдын гудамжаар зугаалан, Балигийн хамгийн том их дэлгүүр болох  Matahari Mall, Discovery Shopping Mall-оор худалдан авалт хийж, цагийг  зугаатай өнгөрүүлнэ. 

Күта эрэг нь Бали арлын хамгийн үзэсгэлэнтэй эрэг, “Кота Денпасар” нисэх буудлаас 10км-ийн зайтай, жуулчдын хамгийн ихээр ирдэг хөл хөдөлгөөн ихтэй газар юм.

өглөө / өдөр / -
5-р өдөр Өглөөний цайны дараа чөлөөт өдөр өглөө / - / -
6-р өдөр Өглөөний цайны дараа чөлөөт өдөр өглөө / - / -
7-р өдөр

Үдээс өмнө чөлөөт өдөр. Буцах бэлтгэлээ хийнэ.

16:10-21:05 Денпасар-Хонгконг

22:50-02:05 Хонгконг-Бээжин

өглөө / - / -
8-р өдөр

20:30-23:00 Бээжин-УБ

Чингис хаан ОУ нисэх онгоцны буудалд газардсанаар манай  аялал өндөрлөнө.

- / - / -

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал

  • 3-4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

  • Бээжин-Хонгконг-Бали 2 талын нислэгийн тийз

  • Монгол хэлтэй хөтөч

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй:

  • УБ-Бээжин 2 талын нислэгийн тийз

  • Хувийн хэрэглээний зардал

  • Чөлөөт өдөр болон хөтөлбөрт тусгагдаагүй өдрүүдийн өдөр оройн хоол

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.