Аялалын хугацаа:
7 хоног бүр
Аялал үргэлжлэх хугацаа:
5 шөнө 6 өдөр
Аяллын үнэ:
2,480,000₮+ТИЙЗ
Нийт жуулчин:
10 жуулчин бүрдэж аялал гарахад бэлэн болно.
Аялалын хөтөлбөр
Аялалын 1 дэхь өдөр
/УБ-Хонгконг/
05:30 Чингис хаан ОУНОБ-д цуглаж, бүртгэл хийлгэнэ.
07:50 Хонгконгын зүг нислэг эхэлнэ.
12:25 Хонгконгын ОУНОБ-д бууж, зочид буудалдаа бүртгэл хийлгэж ороод амарна. Үдээс хойш чөлөөт цаг. Ойролцоох моллд шоппинг хийж болно.
Аялалын 2 дахь өдөр
/Хонгконг/
Өглөөний цайны дараа Bauhinia Square, Convention and Exhibition Center-ээр зочлоно.
Өдрийн хоолны дараа Victoria Peak оргил дээр гарч “Цементийн зэрлэг ой ” гэж нэрлэгддэг Хонгконгын хот-улсыг тольдож хүний гараар бүтээгдсэн барилга байгууламжыг тольдоно. Оройн хоолны дараа Harbour хөлөг онгоцоор шөнийн Хонгконгоор аялна.
Аялалын 3 дахь өдөр
/ Хонгконг-Тайван/
Өглөөний цайны дараагаар өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонгконгийн ОУНОБ-руу явна.
13:25 Тайван руу ниснэ.
15:20 Тайваны ОУНОБ-д бууна.
Lungshan сүмийг үзээд зочид буудалдаа бүртгэл хийлгэж орно.
Аялалын 4 дэхь өдөр
/Тайван/
Өглөөний цайны дараа Тайваны их удирдагч асан Chiang Kai-Shek дурсгалын хөшөө, Үндэсний ордон музей-National Palace Museum, Yehliou Geopark гео парк, Jioufen аялал жуулчлалын дүүрэг, Miaokou шөнийн захаар зочлоно.
Аялалын 5 дахь өдөр
/Тайван/
Өглөөний цайны дараа Jiaosi халуун рашаан, Nanfangao хуучны загасчдын тосгоноор дайрч Jingxing шүрний дэлгүүрээр зочлоно. Үдээс Taipei 101 цамхаг, Xinyi худалдааны гудамж, Shilin шөнийн захаар зочлоод буудалдаа орж амарна.
Аялалын 6 дахь өдөр
/ Тайван-Хонгконг-УБ/
05:00 Өглөө эрт буудлаа хүлээлгэн өгөөд Тайпэйгийн ОУНОБ-руу хөдөлнө.
08:20 Тайпэйгийн ОУНОБ-аас Хонгконгийн хотын чиглэлд нислэг эхэлнэ.
10:20 Хонгконгийн ОУНОБ-д бууна,
13:25-д УБ-ын зүг нислэг эхэлнэ.
18:05-д УБ-ын ОУНОБ-д газардаж манай аялал өндөрлөнө.
Аялалын зургийн цомог
Аялалын үнэд багтсан, багтаагүй зүйлс
Аялалын үнэд багтсан:
- Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
- 3-4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр
- Монгол хэлтэй хөтөч
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ
Аялалын үнэд багтаагүй:
- УБ-Хонгконг-Тайван 2 талын нислэгийн тийз
- Галт тэрэгтэй өдрүүдэд оройн хоол
- Хувийн хэрэглээний зардал
Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх
Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.