Хамт олон, найзуудын групп аялал

Аватар Жан Жиа Жиэ аялал

1,590,000

Аватар киноны зураг авал хийсэн Жан Жиа Жиэ адал явдалт аялал


/

Аялал гарах хугацаа:

7 хоног болгоны Даваа, Лхагва гаригууд

Аялал үргэлжлэх хугацаа:

4 шөнө 5 өдөр

 

Аялалын үнэ:

1,590,000₮+ТИЙЗ

 

Нийт жуулчин:

10 жуулчин бүрдэж аялал гарахад бэлэн болно.

Аялалын хөтөлбөр

Аялалын 1 дэхь өдөр
/Улаанбаатар- Бээжин-Чан Ша/

Жуулчид маань Чингис Хаан ОУНОБ-д 04:00-д цугларч бүртгэл хийгээд 06:10 нислэг эхэлнэ. 08:25 Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал дээр буугаад хөтөчтэй уулзаад, “Шувууны үүр стадионыг” үзэж сонирхоод, өдрийн хоол иднэ. Дараагаар нь Бээжин хотын баруун вокзалаас унтлагын галт тэргэнд суугаад Ху Нан мужийн Чан Ша хотын зүг хөдлөнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.

 

Аялалын 2 дахь өдөр
/Чан Ша-Жан Жиа Жиэ/

08:00 үед галт тэрэгнээсээ буугаад Жан Жиа Жиэ байгалийн цогцолбор газрын зүг автобусаар 5 цаг орчим явна. Өдрийн хоолоо замдаа иднэ. “Тэнгэрийн хаалга” гэдэг нь дэлхийн хамгийн өндөрт орших 131.5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж  “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн байна. Далайн түвшнөөс 1518 метр өндөрт орших, 7455м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин бүхээгт сууж  “Тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч,  хаданд бэхэлсэн шилэн замаар алхан эр зоригоо шалгаж, хэдэн мянган жилийн тэртээ далайн ёроол байсан зэрлэг онгон байгалийг дээрээс нь тольдон харах болно. Дараа нь уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх 897 метр урт урсдаг цахилгаан шатаар бууж “Тэнгэрийн хаалга”-нд хүрнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Аялалын 3 дахь өдөр 
/Жан Жиа Жиэ/

Өглөөний цайны дараа 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Жан Жиа Жиэ үндэсний ойн хүрээлэнд очиж 2 давхар 47 хүний багтаамжтай шилэн лифтээр дээш өгсөхдөө байгалийн өвөрмөц тогтоцтой элсэн чулуун хурц шовх оргилуудыг дэргэдээс нь болон зэрэгцэж харна. Уулын оргил дээрээс  “Аватар”кинонд гардаг “Хала-луяа” уулыг харж, Пандора гаригийг нүдээр үзэж, биеэр мэдрэн байгалийн сүрлэг үзэмжит гайхамшгийг биширч цэвэр агаараар амьсгалах болно. Байлун цахилгаан шатаар уулнаас буусны дараа Алтан ташуур хэмээх нэртэй горхи, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уулын хавцал дундуур 1 цаг гаран явган аялна. Санамж:

Аялалын хөтөлбөрт өдрийн хоол ороогүй тул ойр зуурын идэх юм бэлдэж авч явна уу.


Аялалын 4 дэхь өдөр 
/Жан Жиа Жиэ-Чан Ша-Бээжин/

Өглөөний цайны дараа Ү Лин их дэлгүүрээр орж зочлон, нутгийн үйлдвэрийн бүтээгдхүүнийг худалдан авч болно. Дараагаар нь Чан Ша хотын зүглэн 5 орчим автобусаар явна. Замдаа өдрийн хоолтой. Чан Ша хотоос унтлагын галт тэргэнд сууж Бээжин хотыг зүглэн хөдлөнө.

Аялaлын 5 дахь өдөр 
/Бээжин-Улаанбаатар/

08:00 цагийн үед Бээжин хотын баруун вокзалд ирнэ. Бээжин хотын худалдааны төвөөр зочлоод, өдрийн хоол иднэ. 17:00 цагийн орчим Бээжин хотын ОУНОБ-руу явна. 21:10 УБ хотын зүг ниснэ.

 

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
  • 3-4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

  • УБ-Бээжин 2 талын нислэгийн тийз
  • Галт тэрэгтэй өдрүүдэд оройн хоол
  • Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.