Люкс аялал

Өвлийн хүйтнээр Австралийн зунаар аялцгаая

4,680,000

Өвлийн хүйтнээр Австралийн зунаар аялцгаая


Аялалын хугацаа:

Сар бүр

Аялал үргэлжлэх хугацаа:

9 шөнө 10 өдөр

 

Аялaлын үнэ:

4,980,000₮+ТИЙЗ+ВИЗ

Нийт жуулчин:

5 жуулчин бүрдэж байж
энэ аялал гарахад бэлэн болно.

Аялалын программ

1 дэхь өдөр
 

05:00 Чингис хаан ОУНОБ цуглана.
07:50 Хонгконгийн зүг хөөрнө.
12:25 Хонгконгд бууна.
19:00 Сидней хотын зүг хөөрнө.

2 дахь өдөр
 

07:20 Сиднейн ОУНОБ-д газардана.
Монгол хөтөч тосч аваад зочид буудлын зүг газарчилна. Үдийн хоолны дараа Сиднейн зуны улирлын аялал эхэлнэ. Сиднейн цамхаг дээр гарч хотыг тольдоно, бас хотын талаархи 4D киног үзэж сонирхоно. Цааш  аялал маань үргэлжилж, Лааны тосон музей, амьтны хүрээлэнгээр зочлоно.

3 дахь өдөр
 

Ахмад Кууkийн Sydney Harbour хөлөг онгоцонд сууж далайн бүтээгдхүүний буфет хоол идэнгээ Сидней хотыг тодотгож байдаг Сиднейн дуурийн театр, Милсон пойнт, Арабано  ажиглалтын газар, Манлигийн далайн эргийг харж болно. Үдийн зоогонд Сиднейн чулууны хясаа, далайн дун, далайн хаан prawns, шүүслэг загас мөн цагаан хоолтнууд болон далайн хоол иддэггүй хүмүүст зориулсан бяслаг болон амттанг бэлдсэн байгаа.

Үдээс хойш түүхт Рокс хавиар аялна.  Sydney Harbour гүүр, Дуурийн театр-Opera House, Hyde Park, St Mary's сүм, Парламентын ордон, Уран Зургийн Галерейг үзэж сонирхоно. Алдартай Bondi эрэгт дээр зогсоод гайхамшигт үзэсгэлэнт газрыг үзээрэй. Буцах замдаа Паддингтоноор зочлоно.


4 дэхь өдөр
 

Өнөөдөр ид шидийн Цэнхэр нурууны аялал болох гайхамшигтай хүрхрээ, Австралийн зэрлэг ан амьтдын парк, алдарт  Эгч дүү 3 байгалийн хад зэрэг газруудаар зочилно.

Бид Featherdale зэрлэг амьтны паркаар аялаж, коалатай зургаа авахуулж, Кенгруд гараараа хоол өгч, динго болон жижиг оцон шувууг харж болно..

Эко цэг дээрээс гайхамшигтай Jamieson хөндий болон "Эгч дүү 3"  байгалийн цамхаг тогтоцтой хадыг харна.

5 дахь өдөр
Чөлөөт өдөр

6 дэхь өдөр
Чөлөөт өдөр


7 дэхь өдөр
 

Чөлөөт өдөр

8 дэхь өдөр
 

Өнөөдөр бид Сиднейн хамгийн алдартай Бонди эрэг дээр бүтэн өдөр өнгөрөөх болно. Үдийн хоолоо далайн эргийн ойролцоо мартагдашгүй BBQ байх болно. Усны хувцас авчрахаа бүү мартаарай.

Аяллын 9
 

Үдээс өмнө чөлөөт өдөр. Орой өрөөгөө хүлээлгэж өгөөд 22:20 цагт Хонконгийн зүг ниснэ


10 дэхь өдөр
 

05:00 Хонгконгийн ОУНОБ бууна.
13:25 УБ зүг хөөрнө
18:05 Чингис Ханн ОУНОБ-д газардаж манай аялал өндөрлөнө.

 

 

Аялалын зургийн цомог

Аялалын үнэд багтсан, багтаагүй зүйлс

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
  • 3 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Чөлөөт өдөр болон нислэгтэй өдрүүдээс бусад өдрүүдийн өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

  • Визний болон УБ дахь төлөөлөгчийн газрын жуучлалын хөлс 264,200₮+112,820₮
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Нислэгийн 2 талын энгийн зэрэглэлийн тийз, онгоцны буудлын такс
  • Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.