card
Дэлгүүр хэсэх аялал

Америкийн зүүн эргийн Вашингтон, Нью Йорк хотуудын тусгай аялал

3,750,000

Америкийн зүүн эргийн Вашингтон, Нью Иоркын 2 хотоор аялангаа шоппинг хийж, хотуудын аялал  жуулчлалын гол үзмэрүүдийг  үзэж сонирхоно.


Аялалын хугацаа:

7 хоног бүр

 

Аялал үргэлжлэх хугацаа:

10 шөнө 11 өдөр

 

Аяллын үнэ:

3,750,000₮+ТИЙЗ+ВИЗ

Нийт жуулчин:

5 жуулчин бүрдэж байж
энэ аялал гарахад бэлэн болно.

Аялалын хөтөлбөр

Аялалын эхний өдөр 

Жуулчид 15:00 цагт Чингис Хаан олон улсын буудал дээр цугларч бүртгэл хийгээд 17:10 цагт КЕ868  нислэг эхэлнэ.

21:20-д   Инчён  ОУ нисэх онгоцны буудалд бууна. Онгоцны буудал дээр хононо.

Аялалын 2 дахь өдөр

10:15 цагт КЕ 93 нислэгээр Вашингтон хотын зүг ниснэ.

Вашингтоны цагаар 09:50-д Даллис ОУ нисэх онгоцны буудалд бууна.Зочид буудалдаа бүртгэл хийлгэж ороод, амарна.

Аялалын 3 дахь хоног

06:00 цагт Нью-Йорк хотын зүг хөдлөнө.

12:00 цагийн үед Нью-Йорк хотод хүрч хотын аялал эхлэнэ. Эрх чөлөөний хөшөө үзэж, усан онгоцоор аялна. Wall Street гудамжаар аялан гайхамшигт Бухын хөшөөг үзэж, алдарт 5-р гудамжаар явган аялал хийнэ. Шөнийн Нью Йорк хоттой танилцаж, дурсгалын зургаа авахуулна.

Wood burry хотын зүг хөдлөж тэндээ зочид буудалд байрлаж амарна.


Аялалын 4 дэхь өдөр

Өглөөний цайны дараа  америкийн хамгийн том аутлет молл Wood burry Premium outlet –аар зочлож, бүтэн өдөр шоппинг хийнэ. Орой Вашингтон хотын зүг хөдлөнө. Буудалдаа орж амарна. (Чөлөөт өдөр)

Аялалын 5 дахь өдөр

Үдээс өмнө амраад  өдрийн хоолны дараа Costco бөөний худалдааны төвөөр зочилно.  George Town гудамжаар явган аялал хийнэ. 

Аялалын 6 дахь өдөр

Өглөөний цайгаа уусны дараа Leesburg Pike  Outlet Mall-оор зочлож худалдаа хийнэ.  Өдрийн хоолны дараа Charles Town хотын  Hollywood Casinoгоор зочлож, азаа үзэнгээ бооцоот морины уралдааныг  үзэж сонирхоно.

Орой буудалдаа ирж амарна.


Аялалын 7 дахь өдөр

Өглөөний цайны дараа Shenandoah  үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү хөдлөнө. Luray Cavern алдарт байгалийн агуйг үзнэ.

Аялалын 8 дахь өдөр 

Шоппинг аялал хийнэ. Potomac Mills Outlet. (Чөлөөт өдөр)

Аялалын 9 дөхь өдөр

Аялагчид өөрсдийн тааваар чөлөөтэй өнгөрүүлнэ. Буцах бэлтгэлээ хангана.


Аялалын 10 дахь өдөр

Өглөөний цайны дараа

07:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд Даллис ОУ Нисэх онгоцны буудлын зүг хөдлөнө.

11:50 КЕ 94 нислэгээр Сөүл хотын зүг хөөрнө.

16:30 Инчён ОУНОБ бууна. Авиа компанийн гэрээт зочид буудалд байрлана.

Аялалын 11 дахь өдөр

12:00 цаг буудлаа хүлээлгэж өгөөд Инчён ОУНОБ дээр ирнэ.

19:10 KE 867 нислэгээр УБ хотын зүг ниснэ.

21:25 УБ-т бууж манай аялал өндөрлөнө.

 

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
  • 3, 4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Чөлөөт өдөр болон нислэгтэй өдрүүдээс бусад өдрүүдийн өглөөний цай, өдрийн хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

  • Визний төлбөр
  • 2 талын нислэгийн тийз
  • Оройн хоол
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.