Люкс аялал

Америкийн баруун эргийн Лос Анжелос, Лас Вегас, Гранд Канион аялал

4,680,000

Америкийн баруун эргийн дэлхийн шоу цэнгээний нийслэл гэж нэрлэгддэг Лас Вегас, Холливудын кино студи, жүжигчдын өлгий Лос Анжелос, дэлхийн 7 гайхамшгийн нэг Аварга хавцалзэргийг үзэж сонирхоно.


Аялалын хугацаа:

Сар бүр

 

Аялал үргэлжлэх хугацаа:

9 өдөр 8 шөнө

 

 

 

Аялалын үнэ:

4,680,000₮+ТИЙЗ+ВИЗ

 

Нийт жуулчин:

5 жуулчин бүрдэж байж
 аялал гарна.

Аялалын хөтөлбөр

1 дэхь өдөр
/Ulaanbaatar-Los Angelos/

Чингис Хаан ОУНО буудалд цугларч бүртгэл хийлгэж ороод, Лос Анжелос хотын зүг нислэг эхэлнэ. АНУ-ын баруун эргийн Лос Анжелос хотод буугаад зочид будалдаа очиж, бүртгэл хийлгээд орно.

 

2 дахь өдөр
/Los Angelos/

Өглөөний цайны дараа хотын аялал эхэлнэ. Beverly Hills-ын оддын хаусуудыг харж, Калифорнийн Шинжлэх Ухааны Төвөөр аялана. Мөн Walt Disney концертын танхим, Сагсчдын спортын ордон Staples Center, одон орны ажиглалтын Griffith Observatory, оддын гудамж Hollywood Boulevard болон хотын эртний Olvera гудамжаар зочилно.

3 дахь өдөр 378км
/Los Angelos –Las Vegas/

Өглөө нь бид Хойд Америк дахь хамгийн том Mojave Desert цөлөөр дайран өнгөрч Interstate 15 замаар урагшилна. State Line Fashion Outlet-д үдийн хоол идэж, 2 цаг орчим худалдаа хийнэ. Үдээс хойш Лас Вегасын Stratosphere Hotel зочид буудалд бүртгэл хийлгэж орно. Оройдоо шөнийн Лас Вегас хотоор 4 цаг орчим аялана. Гэрлэн чимэглэл, барилгын өвөрмөц шийдэл бүхий the Venetian Hotel, The Luxor Pyramids, NewYork NewYork, MGM and Excalibur казино зочид буудлуудыг харж, шоу цэнгээний нийслэл Лас Вегас хотын шөнийн амьдралтай танилцана.


4 дэхь өдөр 539 км
/Las Vegas - Grand Canyon - Las Vegas/

Өглөө аварга том Hoover далан түүний усны нөөц болох Mead нуурыг харна. Дараа нь дэлхийн 7 гайхамшгийн 1 болох Аварга хавцлын цэцэрлэгт хүрээлэн Grand Canyon National Park-ийн өмнөд хэсгээр аялаж, байгаль дэлхийн элэгдэлийг харна. Түүнчлэн аварга хавцлын тухай 30 минутын баримтат киног үзэж, өдрийн хоолоо иднэ. Хүсвэл Mather Point дээр гарч дурсгалын зургаа авахуулж болно. Оройдоо Лас Вегас руу буцна.

 5 дахь өдөр 367км
/Las Vegas - Barstow - Los Angeles/

Өглөө эрт бид M & M шоколадны үйлдвэр, Кастусын цэцэрлэг рүү очих болно. Шоколадны үйлдвэрт та алдарт тусгай шоколадыг амтлах боломжтой. Газар дээр нь шоколад хийх үйл явцыг харж болно. Кактусын цэцэрлэгт АНУ-ын дөрвөн цөлийн хэдэн зуун кактус ургамлын зургийг авч болно. Үдийн хоолны дараа бид Barstow Outlet брендийн худалдааны дэлгүүрээр ороод оройдоо Лос Анжелес руу буцах болно.

6 дэхь өдөр
/Los Angeles/

Чөлөөт өдөр

Нэмэлт аялал: Disney’s California Adventure Park-аар аялах 205 ам.дол /1 хүн/
 


7 дахь өдөр
/ Los Angeles/

Чөлөөт өдөр

8 дахь өдөр
/Los Angeles-Seoul/

Өглөөний цайгаа уугаад буцах бэлтгэлээ хийнэ. 20:00 цагт нисэх онгоцны буудлын зүг хөдлөнө. 23:30 хөөрнө.

9 - 10 дахь өдөр
/Seoul-Ulaanbaatar/

Өглөөний цайны дараа Incheon нисэх онгоцны буудал руу хөдлөнө.

13:00 УБ хотын чиглэн хөөрнө.

15:50 Чингис хаан ОУ нисэх онгоцны буудалд газардсанаар манай аялал өндөрлөнө.

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал

  • Нислэгийн 2 талын энгийн зэрэглэлийн тийз, онгоцны буудлын такс

  • 3, 4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

  • Монгол хэлтэй хөтөч

  • Чөлөөт өдөр болон нислэгтэй өдрүүдээс бусад өдрүүдийн өглөөний цай, өдрийн хоол

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

  • Визний төлбөр

  • Оройн хоол

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ

  • Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.