/

Аялалын хугацаа:

7 хоног бүр

Аялал үргэлжлэх хугацаа:

7 өдөр 6 шөнө

 

Аялалын үнэ:

1,790,000₮+ТИЙЗ

Нийт жуулчин:

10 жуулчин бүрдэж аялал гарна.

Аялалын хөтөлбөр

Аялалын эхний өдөр

Жуулчид маань  Чингис Хаан олон улсын буудал дээр 04:50 цугларч бүртгэл хийгээд 07:50 нислэг эхэлнэ. 12:25 Хонгконгд бууна. Жолооч тосч аваад Хонгконгийн худалдааны молл дэлгүүрийн хажууд байрлах зочид буудалд байрлана. Чөлөөт цагаараа шоппинг хийж болно.

Аялалын 2 дахь өдөр

Өглөөний цайгаа эртхэн уугаад 08:15 нисэх онгоцны буудал руу явна. Хайнан арлын өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн их очих дуртай далайн эргийн үзэсгэлэнт Саньяа хотыг чиглэн ниснэ. 11:15 Саняд бууна. Монгол хэлтэй хөтөч тосч,  Barry Boutique Seaview зочид буудалд нь хүргээд, бүртгэл хийлгээд буудалдаа орно.

Аялалын 3 дахь өдөр

Өглөөний цайны дараа Нань ваны хойгт байрладаг тусгай хамгаалалттай бүс  “Сармагчингийн вант улс”-руу  2138 м агаарын дүүжингээр очиж, 29 төрлийн 2000 гаруй сармагчин, 100 гаруй төрлийн амьтад, 400-аад төрлийн ургамалтай танилцана. Дараа нь аварга загасны түүхий эд, далайн түүхий эд ашиглан хийсэн  эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдхүүн худалдан авч болно.  Түүнчлэн Хятад үндэстний балар эртний овог болох 3000 жилийн турш тус арал дээр амьдарч ирсэн Ли Үндэстний  болон Миао цөөнхийн тосгоноор зочлож, уугуул соёлтой нь танилцана.


Аялалын 4 дэхь өдөр

Өглөөний цайны дараа Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдсан Beautycrown Culture Center ордны гадна зургаа авахуулна. Хятадын хамгийн том сувдны дэлгүүр болох HEREN PEARL-ээр зочлоно. Энд   цэнгэг усны сувдан эдлэл болон сувдны найрлагатай тос, энгэсэг зэрэг олон төрөл зүйлийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Дараагаар нь баруун арлын зүглэн явна. Хайнаны номин хөх тэнгисийн эргийн цагаан элсэн дээр биеэ шарж, газрын диваажинд ирсэн мэт санагдах болно. Нэмэлтээр моторт завиар давхих, усанд шумбах, шүхрээр нисэх зэрэг үйлчилгээг авч болно.

Аялалын 5 дахь өдөр

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. 

 

Аялалын 6 дахь өдөр

Өглөөний цайны дараа 10:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд, хөтөчтэй уулзаж нисэх онгоцны буудлын зүг хөдлөнө.

13:35 Хонгконгийн зүг хөөрнө.

15:35 Хонгконгд буухад жолооч тосч, зочид буудалд нь хүргэнэ.


Аялалын 7 дахь өдөр

13:25 УБ зүг ниснэ.

18:05 УБ-т бууна.

 

 


Аялалын зургийн цомог

Аялалын үнэнд багтсан:

Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал

Хонконгийн нисэх онгоцны буудлаас угтаж, үдэх 4 удаагийн үйлчилгээ

Хонконгийн худалдааны төвийн дэргэд 3 одтой зочид буудалд 2 хоног байрлах төлбөр

Хайнанд далайн эргийн 4 одтой зочид буудалд 4 хоног байрлах төлбөр

Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ

Аялалтай өдрүүдэд монгол хэлтэй хөтөч

Аялалтай өдрүүдийн өдөр, оройн хоол

Бүх өдрүүдийн өглөөний цай

Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэнд багтаагүй:

УБ-Хонгконг-Саньяа 2 талын тийзний үнэ

Чөлөөт өдрүүдийн өдөр, оройн хоол

Чөлөөт өдрийн хөтөч, унааны үйлчилгээ

Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.