Олон хот улсаар тойрох аялал

Баруун европын 5 улс 11 хотоор аялах аялал

5,190,000

Энэхүү аялал маань эртний түүхт Европын Герман, Голланд, Бельги, Франц, Люксембург 5 улсын 11 хотоор аялаж, тэдгээр хотуудын хүний гараар бүтээсэн барилга архитектор, түүхийн гайхамшиг болох ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газруудыг үзэж сонирхоно.


Аялалын хугацаа:

7 хоног бүр

Аялал үргэлжлэх хугацаа:

9 шөнө 10 өдөр

 

 

Аялaлын үнэ:

5,190,000₮+ТИЙЗ+ВИЗ

 

Нийт жуулчин:

5 жуулчин бүрдэж байж
энэ аялал гарахад бэлэн болно.

Аялалын хөтөлбөр

1 дэхь өдөр
/Ulaanbaatar-Frankfurt/

Жуулчид маань Чингис Хаан ОУНО буудалд цугларч бүртгэл хийгээд нислэг эхэлнэ. Герман улсын Франкфурт хотод буугаад зочид буудалдаа бүртгүүлж ороод энэ өдрийн аялал өндөрлөнө.

2 дахь өдөр
/Frankfurt/

Өглөөний цайны дараа дэлхийн томоохон хотуудад байдаг Hop on hop off автобусны аяллаар Франкфурт хотыг өөрийн тааваар үзэж сонирхоно.

1.Pauls Church Square 2.Hauptwach 3.Eiserner Steg 4.Thum & Taxis Palais-5.Financial District 6.Opera House 7. Botanica Garden  8.Senckenberg museum/Museum of Natural History 9.Messe Frankfurt 10.Hauptbahnhof  11.Museumsrfer 12.Eiserner Steg 13.Hus
der Jugend 14.Affentorpiatz

3 дахь өдөр
/Frankfurt-Bonn- Cologne-Amsterdam/

Өглөөний цайгаа буудалдаа тухтай уусны дараа Frankfurt хотоос бид 1949-1990 онуудад Баруун Германы нийслэл байсан Bonn хот руу хөдлөнө. Хотын захын талбай дээр Old Town Hall-ыг харж, дараа нь хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховены төрсөн Beethoven Haus-аар зочилно. Дараа нь автобус биднийг Cologne хотод хүргэнэ. Энд өдөрт 20,000 хүн зочилдог ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн ихэр сүм Cologne Cathedral-ийг үзэж сонирхоно. Үдийн хоолны дараа Cologne худалдааны төвөөр чөлөөт цагаа өнгөрөөх болно. Оройхон Амстердам хотын зүг хөдлөнө. Зочид буудалдаа амарна.


Аялалын 4 дэхь өдөр 
/Amsterdam-Zaandam- Amsterdam/

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Amsterdam хотоос Zaandam хот руу аялаж тэнд модон гутлын жижиг үйлдвэр, бяслагийн фермээр зочилно. Мөн түүхт салхин сэнсний тээрмийн өмнө дурсгалын зургаа авахуулна. Amsterdam хот руу буцаж ирээд энд байдаг олон тооны даймондын үйлдвэрүүдийн нэгээр зочлоно. Дараагаар нь чөлөөт цаг.

Аялалын 5 дахь өдөр
/Amsterdam-Brussels- Paris/

Өглөөний цайгаа уугаад бид Амстердам хотоос Бельгийн нийслэл Брюссель хотыг зүглэн хөдөлнө. Зам зуур 1958 онд баригдсан архитекторын өвөрмөц шийдэл бүхий Атомium барилга дээр зогсож зураг авч болно. Цааш Брюселийн төв талбай ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв болох Grand Place болон Маnnекен Pis үзэж сонирхоно. Дараагаар нь Франц улсын нийслэл Парис хотод зорино. Буудалдаа орж амарна.

Аялалын 6 дах өдөр
/Paris-Versailles- Paris/

Өнөөдөр бид түүхт бөгөөд романтик хот гэдгээрээ алдартай Францын нийслэл Парис, хотоор аялна. Францын Хувьсгал болон Наполеоны үеийн дайнд үрэгдэгсэдийн дурсгалд зориулж барьсан нуман хаалга Arc de Triomphe, Парисын аялал жуулчлалын төв талбай Place de la Concorde-аар явж, Эйфелийн цамхагын орой дээр гарч Парис хотыг тольдоно. Үүний дараа Louis IV-ийн тансаг харш нь Францын улс төрийн түүх, эрх мэдлийн хамгийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг болсон ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв Версалийн ордныг үзэж сонирхоно.


Аяллын 7 дахь өдөр
/Paris/

Өглөөний цайны дараагаар Луврын музейг үзэж сонирхоно. Үдээс хойш чөлөөтэй Галерес Лафайетт дэлгүүр хэсэх боломжтой болно.

Нэмэлт аялал: Seine голоор усан онгоцоор аялах Нэмэлт аялал-Le Lido кабарет шоу үзүүлбэр: 1946 оноос хойш тоглогдож байгаа энэ алдартай үзүүлбэр нь 20 үзэгдэл бүхий үзэгдэл бүр өөр өөр сэдэвтэй. Бүжигчид нь өөрсдийгөө Blueball Girls гэж нэрлэдэг бөгөөд дунджаар 180 см өндөртэй.

Аяллын 8 дахь өдөр
/Paris-Reims- Luxembourg//

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Францын Notre-Dame de Reims бол 13-р зууны үед баригдсан Францын Готик сүмээр зочлоно. Дараа нь бид Баруун Европын төв хот-улс Люксембург хотыг зүглэнэ. Тэндээ Люксембург хотын хуучин хот буюу ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв Ville Haute-ийн барилга байгууламж, хөшөө дурсгалуудыг үзэж сонирхоод буудалдаа ирж амарна.

Аяллын 9 дэхь өдөр
/Luxembourg-Trier- Koblenz-Frankfurt/

Өглөөний цайгаа буудалдаа уугаад бид Люксембург хотыг орхиж, Германы Trier хотыг зорин аялана. Энэ хотод эртний Ромын 4 гол хаалганаас үлдсэн ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв болох цорын ганц хаалга Porta Nigra, коммунизмын онолч, философич Карл Марксын төрсөн хотын Karl Marx Haus-аар зочлоно. Тэндээс бид Германы Кобленц хотыг зорино. Энд Герман, Франц улсын хилийг заагладаг Рейн мөрнөөр завиар аялана. Үдийн хоолны дараа бид Франкфурт хотын зүг хөдлөнө. Энд Франкфурт хотын бэлэг тэмдэг болсон Romer барилгыг үзэж сонирхоод зочид буудалдаа амарна.


Аяллын 10 дахь өдөр
/Даваа/

Өглөө эрт цайгаа уугаад нисэх онгоцны буудал руу хөдлөнө.

Чингис хаан ОУ нисэх онгоцны буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал

  • 3, 4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

  • Монгол хэлтэй хөтөч

  • Чөлөөт өдөр болон нислэгтэй өдрүүдээс бусад өдрүүдийн өглөөний цай, өдрийн хоол

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

  • Визний төлбөр

  • Нислэгийн 2 талын тийз

  • Оройн хоол

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ

  • Хувийн хэрэглээний зардал

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.