Аялалын хугацаа:

Бямба гариг бүр

Аялал үргэлжлэх хугацаа:

5 өдөр 4 шөнө

 

Аялалын үнэ:

1,180,000₮ + тийз

 

Жуулчны тоо:

10 жуулчин бүрдэж манай аялал гарна.

Аялалын хөтөлбөр

Аялалын 1 дэхь өдөр

/УБ-Бангкок/

14:00 Чингис хаан ОУНОБ-д цуглаж бүртгэл  дээр хийлгэнэ.

16:20 Тайланд улсын нийслэл  Бангкокийн зүг нислэг эхэлнэ.

21:40 Бангкокийн  ОУНОБ-д  бууж,  зочид буудалдаа бүртгэл хийлгэж ороод амарна. Оройн хоолтой.

Аялалын 2 дахь өдөр

/ Бангкок/     

Өглөөний цайны дараа Тайландын хааны  ‘Алтан ордон’ болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилж, түүх дурсгал, соёлын өвийг үзэж сонирхоно. Дараагаар нь “Bayoke Sky Tower” цамхгийн 77 давхарт олон улсын буфет хоол зооглоно. 

Бангкокын  хамгийн том амьтны хүрээлэнгээр зугаалж дулаан орны оцон шувуу, бар, арслан, усны үхэр, сармагчин, анааш зэрэг олон амьтадыг ойроос харж, тэдний шоу үзүүлбэрийг үзэх болно.

Бангкок хотыг 2 хэсэг болгон хуваадаг “Chao Phraya” голоор усан онгоцоор 2 цагийн турш аялаж,  шөнийн Багкок хотоор тольдож буфет  оройн хоол зооглоно.

Аялалын 3 дахь өдөр  / Бангкок-Паттаяа/

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч алдарт зугаа цэнгэлийн Паттаяа хотыг зорино. Үүний дараа бэлэг дурсгал болон арьсан эдлэлийн бөөний төвөөр зочлож нутгийн үйлдвэрийн матар, могой, далайн шүрэн загасны арьсаар хийсэн гоёмсог чанартай цүнх, түрийвч болон бусад бүтээгдэхүүнийг хямдхан худалдан авах боломжтой.  Түүнчлэн сувд болон болор чулууны үйлдвэр орж үзэж сонирхоно. Мөн алжаал тайлах тай массажинд 1 цаг орно.

Оройн хоолонд солонгос буфет хоол зооглоно. Дараагаар ьн “Lady boy” шоу үзээд буудалдаа очиж амарна.


Аялалын 4 дэхь өдөр

 /Паттаяа/

Өглөөний цайны дараа “Алтан элс” арал руу завиар аялаж, байгалийн сайхныг мэдэрнэ. Арал дээр усны мотоцикл унах далай доогуур аялах, завиар аялах зэрэг усан спортуудаас сонголт хийж нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Нэмэлт хөтөлбөрийн төлбөрүүд: Шүхрээр татуулах 500 батт, усны мотоцикл 400 батт, далай доогуур аялах 1600 батт, завиар аялах 300батт

Өдрийн хоолоо далайн эрэг дээр байрладаг A-one ресторанд зооглоно. Дараагаар нь Алтан бурхан очиж үзнэ. “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж тай үндэстний шоу болон зааны шоу үзнэ.

Оройн хоол олон улсын буфет хоол байна.

Аялалын 5 дахь өдөр / Паттаяа-Бангкок-УБ/

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд,  Бангкок хотруу явна. Замдаа Тайландын олон төрлийн жимсний цэцэрлэгээр аялангаа амталгаа хийнэ. Тай эмийн үйлдвэр, үндэсний бүтээгдхүүний дэлгүүрээр орж могойн бүтээгдхүүнээр хийсэн эм тос болон бусад бүтээгдхүүнийг  худалдан авч болно. Оройн хоолтой.

Буцах бэлтгэлээ хийж, онгоцны буудал руу хөдөлнө.

22:40 Бангкокын ОУНОБ-аас УБ хотын  чиглэлд нислэг эхэлнэ.

05:50 Чингис Хаан ОУНОБ-д газардсанаар манай аялал өндөрлөнө.

 

Аялалын зургийн цомог

 Аялалын үнэд багтсан:

  • Гадаадад зорчигчдын аяллын стандарт даатгал
  • 4-5 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй:

  • УБ-Бангкок 2 талын нислэгийн тийз
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.