Аялалын танилцуулга

Аялал үргэлжлэх хугацаа: 5 шөнө 6 өдөр
Аялалын үнэ: 2,390,000 төгрөг
Аялал гарах өдрүүд: 7 хоног бүрийн Пүрэв гараг

 

1-Р ӨДӨР

УБ-Сөүл-Ханой

Жуулчид маань Чингис Хаан олон улсын буудал дээр цугларч бүртгэл хийгээд БНСУ-ын  Сөүл хотоор дамжин Вьетнам улсын нийслэл Ханойн  ОУ-ын нисэх онгоцны буудалд бууна. Буугаад Ханойд ирж зочид буудалдаа хэсэг амарч байгаад оройхон гарч,

 Хуучин хороолол (Old Quarter) буюу францын колони байсан үеийн барилга байгууламж бүхий жуулчны  гудамжаар алхаж, Hoan Kiem нуурын эрэг дагуу  гар урлалын дэлгүүр, кафегаар зочлож,  усан дээрхи хүүхэлдэйн тоглолтыг (Water Puppet Show)үзэж сонирхоно.

Хоол: (---/---/---)


4-Р ӨДӨР

Нин Бин-Халонг далайн булан

Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Ha Long Bay) хэмээх байгалийн өвөрмөц содон тогтоц бүхий далайн буланг зорин явна.  Очоод усан онгоцон дээр үдийн хоол зооглоно. Усан онгоцоор  олон сонин, содон хад, арлуудаар дайрч өнгөрдөг. Хөлөг онгоц далайн булангийн  зарим нэг агуйн дэргэд хэсэг  хугацаанд зогсч магадгүй юм. Усан онгоц  нэг шөнийн турш далайн булан хавиар байна. Оройн хоолоо идээд  усан онгоц дээр хононо. 

Хоол: (өглөө/өдөр/орой)

2-Р ӨДӨР

Ханой

Өглөөний цайны дараагаар Хо Ши Миний бунхан, One Pillar Pagoda буддын сүмээр зочлоно.  Ерөнхийлөгчийн ордны дэргэд баруун нуурыг дайран өнгөрч, тэндээс 6-р зуунд баригдсан Tran Quoc буддын сүмийг үзэж сонирхоно. Үдийн хоолоо өөрсдөө хариуцан идээд. Үдээс хойш бид уран зохиолын сүмээр зочилж, Ханой хотын угсаатны зүйн музейгээр үргэлжлүүлнэ.  

                    Хоол: (Өглөө/---/----)


5-Р ӨДӨР

Халонг далайн булан-Ханой

Та өглөө цайнаас өмнө Тай Чи дасгал хичээлд оролцож, нар мандахыг хараарай. Өнөөдөр бид шохойн чулууны үзэсгэлэнт агуйгаар зочлох бөгөөд дараа нь усан онгоцон дээр очин Халонг далайн булангийн аялалаа өндөрлөж 11.00 цагийн орчим Ханой хотыг зорин хөдлөнө. Очоод чөлөөт өдөр.

Хоол: (өглөө/---/----)

3-Р ӨДӨР

Ханой-Хоа Лу-Там Кок-Нин Бин

Өглөөний цайны дараа Нин Бин Ninh Binh мужийн  Хоа Лу Hoa Lu зорин 2.5 цаг явна. Үдээс хойш бид жижиг сэлүүрт завин дээр сууж суваг даган нутгийн тосгон, ногоон байгууламжийн дундуур аялна. Бид 3 агуй гэсэн утгатай Там Кок Tam Coc тосгоноор зочлоно. Дараагаар нь   үхэр тэрэг эсвэл дугуй унаж Bich Dong ариун сүмийг үзэж сонирхоно. Ngu Nhac Son  буддын дал модон  ууланд авирна.  Оройдоо Нин Бин хотод буудалдаа ирж амарна. 

 

Хоол: (өглөө/---/--- )


6-Р ӨДӨР

Ханой-Сөүл-УБ

Өглөөний цайны дараагаар онгоцны буудал руу явна.  БНСУ-ын Сөүл хотоор дамжин шөнөдөө Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

Хоол: (өглөө/---/---)


 

 

♦ Аялалын үнэ: 2,390,000₮

♦ Жуулчны тоо 8 хүнээс дээш бүрдэж  аялал зохион байгуулагдана.

Аялалын үнэд багтсан:

►Гадаадад зорчигчдын аялалын стандарт даатгал

►3 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

►Монгол хэлтэй хөтөч

►Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

►Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

►Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

►УБ-Ханой 2 талын нислэгийн тийз

►Визний хураамж

►Хөтөлбөрт заагдаагүй өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ 

►Хувийн хэрэглээний зардал

 

 

 

 

2019 он

11 сарын 28

12 сарын 05, 19

2020 он

1 сарын 9, 23

2 сарын 6, 20

 

Аялалын зургийн цомог

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.