/

Аялалын танилцуулга

Аялал үргэлжлэх хугацаа: 9 шөнө 10 өдөр
Аялалын үнэ: 2,190,000 төгрөг
Аялал гарах өдрүүд:

 

1-Р ӨДӨР

УБ-Эрээн

Үдээс хойш УБ төмөр замын төв  өртөөн дээр цуглаад УБ-Замын үүд орон нутгийн галт тэргэнд сууна.

 

 

Хоол: (---/---/---)


4-Р ӨДӨР

Хайку-Саньяа

Өглөөний цайны дараа Газрын диваажин Хайнан арлын аялал эхэлнэ. Хайку хотоос Саньяа арал хүртэл 290 орчим км явна. Өдрийн хоолны  дараа  жуулчдын сонирхолыг хамгийн ихээр татдаг БНХАУ-ын  4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс "Сармагчины арлаар" аялна. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын лифт байдаг бөгөөд аялагчид дүүжин гүүрээр Ази тивийн цорын ганц сармагчин хамгаалах дархан цаазат газар луу явна. Оройн хоолны  буудалдаа амарна.

Хоол: (өглөө/---/---)


7-Р ӨДӨР

Саньяа-Хайку

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Фэнжиэ жоу арал руу усан онгоцоор явна. Арал дээр та чөлөөтэй амарч, биеэ шарж, далайн усанд орж болно.  Усан спортын төрлүүдээс сонгон, нэмэлт төлбөртэйгээр 17:00 цаг хүртэл  цагийг зугаатай өнгөрүүлнэ. Сувинерийн дэлгүүрээс Хайнаны  аяллын дурсамж болох бэлэг дурсгалын зүйл,  коконат  худалдан авах боломжтой. Дараагаар нь Хайку хот руу буцаж, буудалдаа орж  амарна.

Хоол: (өглөө/---/---)


 

2-Р ӨДӨР

Эрээн-Хөх хот

Өглөө Замын үүд хүрч,  хил гараад Эрээн хотод  нутгийн хөтөчтэй уулзаж, өдрийн хоол иднэ.  Дараагаар нь Хөх хотыг зүглэн автобусаар хөдөлнө. 5 цаг орчим яваад Хөх хотод хүрэх бөгөөд  хоттой танилцаж, зочид буудалдаа байрлан амарна. Маргаашийн аялалдаа бэлдэнэ.

                    Хоол: (---/өдөр/----)


5-Р ӨДӨР

 

Саньяа

Өглөөний цайны дараа чөлөөт цаг.

 Үдээс хойш  цагт цугларан   “Мэн хуан" усан паркаар  зугаалж, орой буудалдаа ирж амарна.

 

 

Хоол: (өглөө/---/орой)


8-Р ӨДӨР

Хайку-Хөх хот-Эрээн 

Өглөөний цайгаа боолтоор аваад өглөө эрт 06:35 цагт Хайку хотоос ниснэ.

10:05 цагт Хөх хотод руу бууна. Өдрийн хоол Хөх хотод идээд, цааш Эрээн хотын зүг тусгай автобусаар явна. Эрээн хотод хүрээд буудалд орж амарна.

 

Хоол: (өглөө/өдөр/---)


 

3-Р ӨДӨР

Хөх хот-Хайку

Өглөөний цайны дараа чөлөөт цаг.

Өдөр Хайнан арлын Хайку хотын зүг ниснэ, очоод зочид буудалдаа орж амарна.

 

Хоол: (өглөө/---/--- )


6-Р ӨДӨР

Саньяа Дадонхай булан

Хоол: Өглөөний цай, өдрийн хоол багтсан.

Өглөөний цайны дараа өмнө Бодьсадва бурхны хөшөөн дээр   очино. Мөн  Хайнан арлын томоохон сувдны үйлдвэртэй танилцана. Өдрийн хоолны  дараа  далайн эрэг дээр чөлөөтэй амарч,  бие шарж далайн усанд орж болно. Энэ өдрийн аялалд зориулан та усны хувцас нарны хамгаалалттай тос, нарны шил зэргийг  урьдчилан бэлтгэсэн байна.

Хоол: (өглөө/өдөр/---)


9-Р ӨДӨР

Эрээн хот –Замын-Үүд

Өглөөний цайгаа зочид буудалд уугаад, үдээс өмнө чөлөөт цаг.

12:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд, 14:00 цагт хил гарах автобусанд сууна. Замын үүдэд очоод  цааш орон нутгийн галт тэргэнд сууж УБ хотыг зорино.

 

Хоол: (өглөө/---/---)


10-Р ӨДӨР

УБ хот 

Өглөө УБ хотод ирснээр аялал маань өндөрлөнө.

Хоол: (---/---/---)


Хайнан арал нь Тайваны дараа ордог БНХАУ-ын хоёр дахь том арал бөгөөд хамгийн жижиг муж юм. Тус арал баруун талаараа Вьетнам, зүүн болон өмнөд талаараа далайгаар Филлипин, Малайз, Индонези улсуудтай тус,тус хиллэдэг. Хайнан арал нийт 33,920 кв.км газар нутагтай, 8 сая хүн амтай ба нийслэл хот Хайку нь аралын хойд хэсэгтээ байрладаг. Бидний зорин очих Саньяа хот нь арлын хамгийн өмнөд хэсэгт оршдог, БНХАУ-ын хамгийн халуун дулаан бүс нутагт тооцогддог. Та бүхэн Хайнан арлын алтан нар, торгон элс,цэнхэр далайн эрэгт алжаал ядаргаагаа тайлан амрахаас гадна Сармагчингийн Вант улс, Ли Мяо үндэстний тосгон, дэлхийн миссийн шалгаруулах тэмцээн олоэ удаа зохион байгуулагдаж байсан Гоо үзэсгэлэнгийн титэм /Beauty Crown/ ордны гадна дурсгалын зураг авахуулна. Түүнчлэн  Хайнан мужийн ард түмний эрүүл, урт наслахын нууц болсон алдарт ногоон цайны музей, БНХАУ-ын хамгийн том, хамгийн цэвэр Болор чулууны уурхайгаас олборлодог болор эдлэлийн дэлгүүр,  далайн хав, далайн акулаас гарган авдаг омега 3 -аар баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүн, бүсгүйчүүдийн гоёх дуртай далайн шүрэн эдлэлээрээ алдартай.

Оршин суугчдын ярианы хэл: Хятад хэл

Мөнгөн тэмдэгт: юань

Цаг агаар: Халуун орны чийглэг уур амьсгалтай.

Хамгийн хүйтэн сарууд болох 1-2 саруудад температур  +16С- +21С , хамгийн халуун 7, 8-р саруудад +25С - +29С хүрдэг.

 

♦ Аялалын үнэ: 2,190,000₮

♦ Жуулчны тоо 15 хүнээс дээш бүрдэж  аялал зохион байгуулагдана.

Аялалын үнэд багтсан:

►Гадаадад зорчигчдын аялалын стандарт даатгал

►3-4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

►2 улсын хот хооронд зорчих тээврийн зардал

►Монгол хэлтэй хөтөч

►Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

►Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

►Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

►Хөтөлбөрт заагдаагүй өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ 

►Хувийн хэрэглээний зардал

 

 

 

 

2019 он

11 сарын 20

12 сарын 11

2020 он

1 сарын 6

3 сарын

 

Аялалын зургийн цомог

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.