Аялалын танилцуулга

Аялал үргэлжлэх хугацаа: 5 шөнө 6 өдөр
Аялалын үнэ: 3,890,000 төгрөг
Аялал гарах өдрүүд: баасан, ням

 

1-Р ӨДӨР

УБ-Токио

Жуулчид маань Чингис Хаан олон улсын буудал дээр цугларч бүртгэл хийгээд БНСУ-ын Пусан эсвэл Сөүл хотоор дамжин Япон улсын нийслэл Токио хотын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудалд бууна. Буугаад онгоцны буудалтай ойрхон  зочид буудалд байрлана.

 

 

Хоол: (---/---/---)


4-Р ӨДӨР

Шизүока-Нагоя-Киото

Өглөөний цайны дараагаар Киото хотын зүг хөдлөнө. Замдаа Нагоя хотод өдрийн хоол идээд, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочлож цааш хөдлөнө. Киотод  эртний Жион гудамжаар алхаж, орчин үеийн гейшагийн Ханамикожи гудамжийг үзэж сонирхоно. Киотод зочид буудалдаа амарна.

Хоол: (өглөө/өдөр/--- )

2-Р ӨДӨР

Токио 

Өглөөний цайны дараа Токио хотын аялал эхлэнэ. Хотын төвд байрлах Японы Эзэн хааны ордон, Нижубаши гүүр, 634 метр өндөр Скай три цамхагийг үзэж сонирхоно. Өдрийн хоолонд япон барбекью зооглосны  дараа Токио хотын хамгийн эртний сүм болох Асакусагийн Сэнсожи сүмээр зочлож, Каминаримон хаалганаас үргэлжлэх худалдааны болон жуулчны гудамжыг сонирхоорой. Токио хотын төвд зочид буудалд амарна.

Хоол: (өглөө/өдөр/---)


5-Р ӨДӨР

Киото-Нара-Осака

Өглөөний цайгаа уугаад үзэсгэлэнт Киёмизу хийд, японы уламжлалт шинто шашны Фүшима Инари сүмээр зочлоно. Цааш Осака хотыг зүглэн хөдлөх ба замдаа Нара хотын дэлхийд томд тооцогдох бурхан багшийн хүрэл хөшөөтэй Тодайжи сүмийг үзэж сонирхоно. Осакад ирээд алдарт Шинсайбаши гудамжаар зугаалж, худалдан авалт хийгээрэй. 

Хоол: (өглөө/өдөр/--- )

3-Р ӨДӨР

Токио- Шизүока Фүжи уул

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Токио хотоос зүүн урд байх Фүжи уулын Хаконе Изү үндэсний паркийг зорин хөдлөнө. /211/ км Тэндээсээ Аши нуурын хөлөг онгоцонд сууж Ошино Хаккай тосгоноор зочлоно. Дараагаар нь Хэйва паркийг үзэж сонирхоод зочид буудалдаа ирж, оройн хоолоо зооглоод өөрсдийн тааваар халуун рашаанд орж амарна.

 

Хоол: (өглөө/өдөр/орой )


6-Р ӨДӨР

Осака-УБ

Өглөөний цайны дараагаар онгоцны буудал руу хөдлөнө. БНСУ-ын Пусан эсвэл Сөүл хотоор дамжин Улаанбаатар хотдоо ирснээр бидний аялал өндөрлөнө.

Хоол: (өглөө/---/--- )

 

♦ Аялалын үнэ: 3,890,000₮

♦ Жуулчны тоо 5 хүнээс дээш байж  аялал зохион байгуулагдана.

Аялалын үнэд багтсан:

►Гадаадад зорчигчдын аялалын стандарт даатгал

►3, 4 одтой зочид буудлын твин өрөөг хуваан хэрэглэх өрөөний төлбөр

►Хот хооронд зорчих тээврийн зардал

►Монгол хэлтэй хөтөч

►Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

►Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

►Хөтөлбөрт заагдсан унаа машины үйлчилгээ

Аялалын үнэд багтаагүй: 

►Визний төлбөр

►УБ-Токио, Осака-УБ 2  нислэгийн тийз

►Хөтөлбөрт заагдаагүй өдөр, оройн хоол, хөтөч, унааны үйлчилгээ

►Хувийн хэрэглээний зардал

 

 

 

 

2019 он

11 сарын 29

12 сарын 6/ 13/ 22

2020 он

1 сарын 19

2 сарын 16

3 сарын 6

 

Аялалын зургийн цомог

Аялалын хөтөлбөр татаж авах, хэвлэх

Та доорх формийг бөглөөд аялалын хөтөлбөрөө мэйлээр татаж авна уу.