Хүүхдүүд та нарын үзэх дуртай олон ангит ONE PIECE хүүхэлдэйн киноны (анимэ)-ийн парк байдгийг мэдэх үү? Япон улсын нийслэл Токио хотын Токио Цамхаг дотор ONE PIECE парк байрладаг гэнэ шүү. Хүүхдүүдээ ээж, аавтайгаа Токио хотод очвол заавал очиж үзээрэй. Энэ удаа хүүхдүүддэээ зориулж энэхүү паркийг танилцуулж байна. Токио цамхаг нь Токио хотын бэлэг тэмдэг, гол аялал жуулчлалын цэг байсаар байгаа. 2015 оны 3 сард Токио цамхгын 3, 4, 5 –р давхруудад нэгэн сонирхолтой хүүхдийн парк нээгдсэн нь хүүхэд залуучуудын үзэх дуртай Японы олон ангит ONE PIECE киноны сэдэвчилсэн парк юм.
Токио цамхгын 1-р давхарт гарахад л ONE PIECE-ийн ертөнцөд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрнө. Та киноны гол баатрын хүүхэлдэй юм уу, кинотой холбоотой дурсгалын зүйл худалдаж авах бол цамхгын Mugiwara дэлгүүрээр зочлоорой.
Straw Hat Crew-д түр амсхийж эсвэл Sanji ресторанд буфет хоол зооглож болно. Эдгээр газрууд нь ONE PIECE Токио цамхагын хүүхдийн паркын нэг хэсэг биш боловч таны цагийг зугаатай өнгөрүүлэх газар байж чадна.
3-Р ДАВХАР
Та 3 давхарт гарч ирэхээс өмнө цамхгын гадна талын гол хаалганы хэсэгт байх тасалбар түгээгүүрийн газраас нэвтрэх тасалбараа авсан байх шаардлагатай.
Таныг 3 давхрын лифтнээс гарахад Luffy болон Chopperын барималууд угтаж авах болно. Билет шалгах цэг рүү очихоос өмнө дурсгалын зургаа авахуулаад орно.
Нэвтрэх агуйн хэсэг
Хамгийн эхний үзвэр бол ONE PIECE манганы хамгийн гол үйл явдлыг харуулсан галерей байна. Маш том самбарын өмнө галерейг хараад зогсож байхад хөгжим , гэрлийн үзүүлбэр эхлэж манганы ертөнцөд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Галерейн төгсгөлд Straw Hat Crew байх ба түүнд хүрэхэд сонирхолтой зүйл харна.
Tongari зогсоол
Tongari арлын түүхтэй танилцах адал явдал эндээс эхэлнэ. Энэ арал нь Сийрсэн малгайтын багынханд харьяалагддаг бөгөөд Luffy хэрхэн энэхүү арлыг өөрийн эзэмшилд авсныг ханан дээрх зургаас олж харах болно. Хажууд нь энэхүү цамхагт зориулан багын гишүүдийг Токио цамхагтай хослуулан Eiichiro Odaгийн зурсан аварга том зураглалыг үзэж болно.
Галерейг үзэж сонирхсны дараа багын гишүүдийн ердийн амьдралыг харуулсан тайзны хэсгээр зочлох болно.
Narikiri булан
Энэхүү булангийн хэсэгт ONE PIECE Токио цамхагын холбогдолтой цор ганц, өвөрмөц хүүхэлдэй юм уу, кинотой холбоотой дурсгалын зүйл худалдаж авч болно.
4-Р ДАВХАР
Энэ давхар бол хүүхдийн паркийн хамгийн гол тоглоомын хэсэг нь юм. Бүхий л тоглоомууд нь Дэрсэн малгайтын багын гишүүдийн зан чанар, ур чадварыг илтгэсэн тоглоомууд байгаа.
Zoro-гийн тал сүнс
Дэрсэн малгайтын багын гишүүдтэй тулалдах энэхүү тоглоом нь зөвхөн хөгжилтэй төдийгүй таны хурд болон нарийн чадварыг тань сорьсон тест юм. Таны гарт байгаа модон сэлмээр дайсны хөлөг онгоцноос шидэж байгаа бөмбөгнөөс өөрийгөө хамгаална. Цагтаа амжиж хурдтайгаар өөрийгөө хамгаалахгүй бол хохирол амсах болно.
Brook-ийн аймшгийн байшин
Zoro-гийн хажууд Brook таныг өөрийн сонин чимээ гарах, аймшгийн байшиндаа урих болно. Таныг орохын өмнө үзэсгэлэнт Brook таныг юу хүлээж байгааг айсан дуугаар тайлбарлаж өгнө. Тэгээд чамд зомбинуудыг өөрийн замаас зайлуулах жижигхэн давстай бөмбөлөг өгөх бөгөөд амьд үлдэхийг хүсвэл бөмбөгнүүдээ битгий хаяарай.
Chopper-ийн 1000 нартай аялал
Одоо Дэрсэн малгайтын багынхны дээрэмчний хөлөг онгоц 1000 нарыг олох цаг иржээ. Chopper-ийн ачаар, Sanji хэнд ч гэсэн хоол бэлдээд өгөх гал тогоо, ариун цэврийн өрөө, унтлагын өрөөнүүдтэй. Магадгүй та манга болон хүүхэлдэйн киноноос харсан байх.
Franky-ийн булан
Franky-ийн булан нь ганцхан биш 3 хэсэг тоглоомтой. Тэдгээр нь бүгдээрээ тоглоом биш боловч бүгд хамгийн том биетэй баатартай холбоотой. Та хэрвээ парк дотор авахуулсан ямар нэг зургаа худалдаж авахыг хүсвэл Franky-ийн зургийн дэлгүүрээр зочлоорой. Харин хэсэг үлдээд амрах гэж байгаа бол Franky-ийн кола баарт очиж болно. Хамгийн гол хэсэг нь Franky-ийн бөмбөг шиддэг машин. Та азаа үзээд тун ховор шагналын эзэн болж болно.
Robin-ны Ponegliff-ыг хайсан нь
Хэрвээ та адал явдалд дуртай бөгөөд эвлүүлдэг тоглоомыг сонирхдог бол бол таныг урьж байна. Өөрийн дамжуулагч-эмгэн хумсны тусламжтайгаар "One Piece Tower"-ийг тойрсон Ponegliff-ыг хайж олоод, эртний оньсого мэт нууцыг тайлья. Гайхамшигтай шагнал таныг хүлээж байгаа.
Nami-гийн казиногийн ордон
Хэрвээ та үнэхээр л One Piece-ийн уншигч, үзэгч бол Nami-ийн тоглоомыг тоглоход асуудал гарахгүй. Тэр эмэгтэй мөнгөнд дуртай учраас дэрсэн малгайтын гишүүдийн өмнөөс Tongari арал дээр казино ажиллуулдаг. Сайн тоглогчид тусгай ВИП карт хожно. Олон төрлийн казино тоглож азаа үзээрэй.
Sogeking хүрэх Usopp-ийн зам
Ур чадварын талаар яриа өрнөвөл Usopp санаанд орж ирж магадгүй ч тэр өөр чиглэлээр мэргэшсэн юм. Хэрэв та чавхаар харвахад хялбархан гэж бодож байвал Usopp тоглоом таныг буруу боджээ гэдгийг батлах болно. Чавхаар харвахад буудах чадвар шаарддаг бөгөөд хэрэв та Sogeking маскыг ялахыг хүсвэл танд нэгээс олон удаа азаа үзэх хэрэгтэй.
5-Р ДАВХАР
Luffy-ийн эцэс, төгсгөлгүй адал явдал
Tokyo One Piece Tower-т хамгийн том тоглоомын хэсэг нь Luffy-ийн хэсэг байдаг. Цувралын гол баатар учраас Luffy-ийн бусад баатруудад тохиолдсон адал явдал, үйл явцууд нь энэхүү түүхийн цөм нь болдог. Luffy-ийн эцэс төгсгөлгүй адал явдал гэсэн нэртэй энэхүү тоглоомонд Luffy-ийн адал явдлыг манганы эхнээс авахуулаад бүхий л аялалын туршид нь дахин нээн илрүүлэх боломжыг олгоно.