Хүүхдээ дагуулан Шанхай хотоор аялах 16 үзвэр

 

Хятад дахь олон улсын бизнес хот гэгддэг Шанхай хотод хүүхдээ дагуулан очоод цагийг зугаатай өнгөрөөх олон олон боломжууд байдаг. Ялангуяа хүүхэд тань хятад хэлийг сонирхон судладаг бол  хүүхдээ дагуулан энэхүү хотоор заавал зочлохыг урьж байна.

УБ хотын хүйтэн өдрүүдэд Шанхай хотод манай хаврын өдрүүд шиг байх ба ирэх 1 сарын урт амралтаар нь хамтдаа аялахад зохимжтой. Ингээд хүүхдээ дагуулан аялаж болох Шанхай хотын газруудыг танилцуулъя.

Шанхайн далайн аквариум

Дэлхийн хамгийн урт далай доторхи тунел болон Хятадын далайн эргийн мөхөж байгаа хэсгийг үзүүлсэн гэдгээрээ танигдсан. Усны 450 төрөл зүйлийн 12000 далайн амьтдын үзүүлбэртэй.

Шанхайн 3 хэмжээст шидэт хаус

3 хэмжээст зургийн гайхамшигт ертөнцийг үзэж өөрөө дотор нь байгаа юм шиг санагдах бөгөөд хүүхдүүд илүү ихээр мэдэрч сонирхдог.

Эргийн тунел

Huangpu голын доогуур галт тэргээр зорчих тунел бөгөөд зорчих үед тунелийн хананд тусах  галт уул, оддын ертөнц, далайн ёроол зэргийг дүрслэх гэрлэн үзүүлбэрүүд нь сонирхол татам. Галт тэрэг өндөр хурдтай биш энгийн хурдаар дамжин өнгөрөх тул хүүхэд, хөгшдөд ч үзүүлэхэд зохимжтой.

Ориентал пийрл цамхаг

Дэлхийд 3-т бичигддэг телевизийн цамхаг. Шанхай хотыг ажиглах хэсгээс гадна Шанхай хотын түүхийн музей болон хоолны газруудаар үйлчлүүлэх боломжтой.

Байгалийн зэрлэг шавьжны хаант улс

Жижиг шавьжны ертөнцөөр аялана.

Хүмүүсийн парк хүмүүсийн талбай

Шанхайгийн лааны тосон музейтэй ойрхон байх эдгээр паркаар алхаж хүүхдүүдээ чөлөөтэй гүйлгэж, тоглуулаарай.

Шанхай акробат

Шанхайн циркийн үзүүлбэр агаарын гимнастик болон бусад олон сонирхолтой үзүүлбэрүүдтэй.

Зууны парк цэцэрлэгт хүрээлэн

Pudong-д байдаг зууны цэцэрлэгт хүрээлэн нь загас барих нуур цөөрөмтэй, үзэсгэлэнтэй байгальтайгаас гадна задгай театрт  олон арга хэмжээ зохиогддог.

Шанхай Диснэйланд

Байгуулагдаад 2 жил гаран болж байгаа энэ газрыг олон орны хүүхдүүд зорьдог. 7 хоногийн дундуур ачаалал багатай байдаг бөгөөд fastpass худалдан авч урт дараалалд зогсохоос зайлсхийнэ.

Хүүхдийн сэдэвтэй хоолны газрууд

Bistro Bianco Hello Kitty ...гэх мэт хоолны газруудаар зочлож дуртай хүүхэлдэйн дүрстэй хоол, дессэртээр хүүхдээ дайлж баярлуулаарай.

Шанхайн шинжлэх ухаан технологийн музей

Комьпютер, робот, огторгуй, эсийн тухай сонирхон судладаг хүүхдүүдээ дагуулж очоорой.

Super brand mall

Молоор зочлож хүүхдээ дагуулан шоппинг хийх боломжтой.

Юү цэцэрлэгт хүрээлэн

5 акр газрыг эзлэсэн Хятадын эртний  сонгодог цэцэрлэгт хүрээлэн. 400 жилийн настай моднууд, цөөрөм болон худалдааны дэлгүүрүүдтэй. Энд хөл хөдөлгөөн ихтэй учраас жижиг хүүхдүүдээ хараа салгалгүй харж яваарай.

Шанхайн дэлхийн санхүүгийн төвийн ажиглах хэсэг

Бөглөө онгойлгогч шиг харагддаг Шанхайн дэлхийн санхүүгийн төвийн барилгын дээд давхруудад хэд хэдэн ажиглах цэгүүд байдаг. 94, 97 давхрын цонхоор ажиглах хэсгээс гадна 100 давхрын шалнаас ажиглах  хэсэг нь илүү сонирхол татдаг.

Lujiazui цинтрал грийн

Хотын төвд байх цэцэрлэгт хүрээлэн нь их хотын дуу чимээнээс холдож амрах боломжыг олгодог. Цэцэрлэг дотор байх уран баримлуудыг сонирхоорой.

Шанхайгаас гарах өдрийн аялалууд

Шанхай хотыг хүрээлэн байгаа автобус, галт тэрэг, машинаар очиж болох тосгонуудаар зочлоорой. Suzhou, Zhouzhuang, Hangzhou, Zhujiajiaoгийн усан хотоор аялаарай.