Шинжүкү дүүрэг
Токиогийн соёлын төв болох мөнхийн өөрчлөлтөнд оршдог Шинжүкү дүүрэг. Гол бэлэг тэмдэг нь Токио хотын захиргааны барилга. 1 өдөрт 3,5 сая хүн зорчдог Японы хамгийн том төмөр замын зорчигч тээврийн компани JR-ийн Шинжүкү зогсоолыг тойроод сонирхох зүйл ихтэй. Япон үндэсний Кабукигийн гудамж, Ханазона Голден гудамж, томоохон худалдааны төвүүд байрлах Шинжүкү вокзалын зүүн гарц. Токио хотын захиргааны барилгаас авахуулаад бизнесийн байгууллагууд, олон улсын зочид буудлууд голдуу байрлах өндөр барилгуудтай Шинжүкү вокзалын баруун гарц. Барилга хоорондын тэррасаар нь алхахад сайхан байдаг Шинжүкү вокзалын өмнөд гарц. Их хотын баянбүрд гэж хэлж болохоор олон янзын дүр төрхийг эндээс мэдэрнэ.
Шинжүкү дүүргийн аялал жуулчлалын гол газрууд:
Токио хотын захиргааны барилга/ Шинжүкү цэцэрлэгт хүрээлэн/ Ханазона сүм/Рүминэ Де Ёшимото хошин ярианы урлагын театр/ Cocoon Tower загварын цамхаг/Токио опера сити/ Шинэ үндэсний театр
Гинза дүүрэг
Дэлхийг төлөөлөх худалдааны гудамж Гинза. Хамгийн сүүлийн үеийн хандлага болон уламжлалт байдлын аль алийг илэрхийлсэн хэний ч сэтгэлийг татах энэхүү гудамжинд төрөл бүрийн барааны дэлгүүр, брэндийн дэлгүүр, хуучны дэлгүүрүүд зэрэгцэн орших бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн бараануудыг худалдан авах боломжтой. Түүнчлэн энд театр болон галерей 200 гаран байгууллага төвлөрсөн байдаг ба урлагын ертөнцийг танилцуулж байдаг. Гинзагийн бас нэгэн шинэ нүүр царай болсон Кабүки театрт дэлгүүр болон галерей байх ба үүгээр дамжуулан та энэхүү кабукигийн ертөнцтэй хялбархан танилцаж болно. Та Цукижигийн суши болон бусад японы дээд зэрэглэлийн хоолны газраар ормоор байгаа бол Гинзагийн ресторануудаар зочлоорой.
Гинза гол газрууд:
Кабуки театр/ SONY барилга/Такаразука театр/ Хибия цэцэрлэгт хүрээлэн/ Вако Их дэлгүүр/ Гинзагийн гудамж
Шибүяа дүүрэг
Моданд орж байгаа ресторан, бар, клуб, амьд тоглолт бүхий газрууд хуран цугласан залуучуудын хэв маягийг илэрхийлэх газар юм. Их дэлгүүр, супермаркетууд залуучуудын дунд дэлгэрсэн бараанууд ихтэй. Японы кавай буюу хөөрхөн бараануудыг худалдан авахыг хүсвэл эргэлзэлгүй Шибуяа дүүргийг зориорой. Ганган хээнцэр тохижолттой кафе болон өвөрмөц амттангууд ч элбэг. Шибуяа галт тэрэгний вокзалын хажууд Хачико нохойны баримал болон халз том уулзвар зэргийг сонирхоорой. Вокзалаас жаахан зайтай ногоон Ёоёоги цэцэрлэгт хүрээлэн ч бас бий. Хүний хөл хөдөлгөөн ихтэй энэхүү цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдэд олон арга хэмжээ зохиогддог.
Шибуяа дүүргийн аялал жуулчлалын гол газрууд:
Shibuya109/ Шибүяа Хикарие молл/ Шибуяа Марк Сити/ QFront/ Бүнкамура/ Ёоёоги цэцэрлэгт хүрээлэн
Асакуса, Сүмида, Ошигами дүүргүүд
Токиогийн аялал жуулчлалын бүс болох Скай три цамхаг байдаг хэсэг. Радиогийн цамхаг гэдгээрээ дэлхийн хамгийн өндөрт тооцогддог энэхүү цамхаг дотор худалдааны дэлгүүрүүд болон урлаг уран сайхны байгууллагууд төвлөрсөн байдаг. Сүмида голын нөгөө эрэг нь Asakusa. Том улаан дэнлүүтэй Каминари хаалга, Асакуса сүм бол Асакусагийн гол таних тэмдэг юм. Энд хүн тэргэнд сууж гудмаар тойрч, хавартаа сакура, зундаа шөнийн салютыг үзэж сонирхоорой.
Асакуса, Сүмида, Ошигами дүүргүүдийн гол газрууд:
Асакуса сүм/ Накамисэ худалдааны гудамж/ Скай три цамхаг/ Сумида аквариум/ Каппабаши тавилгын гудамж/Каминари/ Ханаяшики хүүхдийн парк
Акихабара дүүрэг
Гол гудамж болон Канда Миёжин гудамжаар төвлөрөн байрладаг дэлхийд тэргүүлэх цахилгаан хот хэмээн алдаршсан Акихабара дүүрэг юм. Хувийн компьютер, ухаалаг гар утас зэрэг хамгийн сүүлийн үеийн цахилгаан хэрэгсэл бүхий том дэлгүүрээс авахуулаад цахилгаан сэлбэг хэрэгсэл зардаг дэлгүүрүүд ч байдаг. Япон анимэ, комикс тэдгээрийн характер дүрийн баатруудын имиж бүтээгдхүүний дэлгүүр, эртний европын үйлчилгээний ажилтны дүрэмт хувцас бүхий үйлчлэгчтэй кафе зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчдийг татсаар байна. Түүнчлэн Японы төмөр замын Акихабара зогсоолоос жаахан уруудаад шинэхэн аялал жуулчлалын газрууд бий болсоор байна. Цахилгаан хотоос жаахан алхаад 1300 жилийн түүхтэй Канда Миёжин сүм бий.
Акихабарагийн гол газрууд:
Канда Миёжин сүм/Акихабара UDX ресторан шоп Акиба/Акиба соёлын зон / 2к540 Аки-Ока Артисан/ Maach-Ecute төв/ Жинбочо театр
Харажүку Омотэсандо дүүрэг
Ганган хээнцэр бараа бүтээгдхүүнийг боломжын үнээр худалдаалдаг, залуучуудын хэв маягийг илэрхийлсэн Харажүку. Гэр ахуйн бараа, гоёлын зүүлт чимэглэлийн дэлгүүрүүд зайгүй эгнэсэн Такэшита гудамж нь байнгын л хүнээр дүүрэн байдаг. Шарвин, талхан тоорт зэрэг олон, олон эрэлт ихтэй бүтээгдхүүн гардаг учраас хаа сайгүй л урт оочер дараалал үүссэн байдаг. Нөгөө талаас Мэйжи сүмийн чимээгүй нам гүм байдал нь энэхүү хотын их чимээ анираас тусгаарлаж өгдөг. Жаахан алхаад Омотэсандод хүрэх ба энд уран нарийн хийцтэй барилга дотор амттай хоол, шоппинг, урлагын бүтээлийг сонирхох боломжтой.
Харажүку Омотэсандо дүүргийн аялал жуулчлалын гол газрууд:
Мэйжи сүм/ Лафорет Харажуку/ Нэзу музей/Омотесандо /Дизайн Феста/ Галлерей Харажуку/ Ёоёоги цэцэрлэгт хүрээлэн
Уэно дүүрэг
Уэнод үзэсгэлэнгийн танхим, музей, соёл урлагын сургуулиуд голдуу байдаг урлагын үр таригч бүс нутаг юм. Уэно вокзалаас Шинобазу цөөрөм хүртэл Онши цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжууд үргэлжилнэ. Пандатай амьтны хүрээлэнгээр дайрч, Онши цэцэрлэгт хүрээлэнгээс гарч Окамачиг зүглэн явахад Амэёка худалдааны гудамж, үнэт эдлэлийн дэлгүүрүүд болон өвөрмөц, сонин сэтгэл татам гудамжууд үргэлжнэ. Мөн Японы уламжлалт соёлыг илтгэсэн гудамжууд ч бий. Ялагуяа тонкацу, унаги японы үндэсний хоолны газар, эртнээс байсан европ хоолны газруудаар орж өнөөг хүртэл олон хүний сэтгэлийг татсаар ирсэн "бага зэрэг тансаг" амтыг мэдрэх боломжтой.
Уэно дүүргийн аялал жуулчлалын гол газрууд:
Уэно дүүргийн Онши Уено амьтны хүрээлэн/ Байгаль болон шинжлэх ухааны үндэсний музей/ Уэно роял музей/ Уэно Тошогу сүм хийд/ Уэно Амэёко худалдааны гудамж/ Онши Уэно цэцэрлэгт хүрээлэн/ Токиогийн Үндэсний музей/ Токио метрополис урлагын музей/ Барууны урлагын үндэсний музей/Токио бунка кайкан