АРЛУУДЫН ДУНДАХ ДИВААЖИН БАЛИ АЯЛАЛ
Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонези улсад харьяалагдах үзэсгэлэнт арал юм. Бали арлын оршин суугчид бали болон индонези хэлээр ярина. Уур амьсгалын хувьд халуун дулаан орны бүсэд оршдог бөгөөд 10-3 сарууд борооны улирал байдаг байна. Хинди шашинтай гэгдэх энэ арал дээр уламжлалт зах хэлбэрийн дэлгүүрүүдээр хэсэж, сонин содон хийцтэй зүйлсийг худалдан авах боломжтой. Балид мөн заавал орох газруудын нэг бол алт үнэт эдлэлийн дэлгүүрүүд байдаг.
Балигийн онцлох газрууд:
Яст мэлхийн парк
Энэ бол Бали арлын сонирхолтой үзвэрүүдийн нэг юм. Аварга том далайн яст мэлхийг та ойроос харж, гараараа барьж, хамтдаа зургаа даруулах боломжтой.
Мөн ёроол нь шилэн завинд сууж аялангаа далайн ёроолын амьтан ургамлыг тольдох боломжтой юм байна.
А юүнг/A Yung/ хүрхрээт голын завьтай аялал
А юунг гол нь үзэсгэлэнтэй төгөлдөр, байгалийн тогтоцтой ширэнгэн ойн дундуур урсах бөгөөд энэхүү голоор завьтай хийх аялал юм. Голоороо хөвөн явсаар та завьтайгаа хүрхрээгээр уруудаж буух болно. Энэ бол хамгийн сэтгэл хөдөлгөсөн, догдлуулсан аялал байх бөгөөд таны амьдралын туршид эргэн дурсагдах мөч байх болно гэдэгт итгэж байна.
Жимбаран, Кута..... гэх мэт далайн эргүүд /Jimbaran, Kuta/
Бали арлын өмнөд хэсгээр олон тооны амралтын эргүүд байх бөгөөд алтан шаргал элс хөл доор гялтагнан, далайн давалгааны чимээнд дарс шимэн, хамгийн амттай шарсан махыг тухлан зооглохыг хүсч байвал Жимбаран, Кута далайн эргүүдийг зориорой.
Энд та тухлангаа хамгийн үзэсгэлэнтэйгээр нар жаргахыг харна. Энд хамгийн романтик орчин бүрддэг учраас гэрлэлт хосууд бал сараа тэмдэглэхээр зорин очдог байна.
Усан доторхи нуугдмал ертөнц
Балид таны сонирхлыг татах бас нэг зүйл бол тусгай бэхэлгээтэй хүчилтөрөгчтэй шумбагчаар усан дотор аялах юм. Та сэлж чадахгүй хэмээн санаа зовсны хэрэггүй.
Та урьд өмнө нь үзэж хараагүй сонин содон загас, далайн ёроол дахь сүм болох эртний баримал бурхадыг харж болно. Хэрвээ та сэлж, шумбаж чаддаг бол ганцаараа ч энэ аялалд оролцох боломжтой.
Эртний сүмүүд
Индонезчүүд нь хинди шашинтай ард түмэн бөгөөд эртний өвөрмөц загвартай сүмүүдээрээ алдартай. Улавата, Таман Аюун, Бесаки / Uluwatu,Taman Ayun, Besakih/ гэх мэт эртний хийцтэй сүмүүдээр зочлох боломжтой. Сүмийн гадна тал цөөрөм болон анхилуун цэцэгсээр хүрээлэгдсэн байдаг онцлогтой бөгөөд энд та амар амгалан тайван байдлыг мэдрэх болно.