БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

Бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын боловсролыг дэмжиж ажилладаг. Энэ удаа Олон Улсын Бага Дунд ангийн Математикийн Олимпиад 2018(IMC 2018) оролцох Монгол улсын багын нислэгийн тийзний зардалд аялагч бүрийн төлсөн аяллын төлбөр тутмаас 5000₮-ийг хандивлана. Дашрамд дурдахад IMC олимпиадад Монголын баг 2010 оноос тасралтгүй оролцож байгаа бөгөөд жил тутам оролцогчдын амжилт дээшлэж байгааг дурдахад таатай байна. 2018 оны IMC нь Болгар улсын Бургас хотод зохион байгуулагдах бөгөөд манай улсаас нийт 4 багын 16 сурагч 8 багш оролцохоор төлөвлөсөн байна.