Боловсролын аялал
Юү Би Эдү Трэйвел компани нь гадаадын улс орнуудтай танилцах, олон улсын боловсролын тэмцээн уралдаанд оролцох зэрэг боловсрол сургалтын чиглэлийн гадаад, дотоод аяллыг зохион байгуулдаг мэргэжлийн компани юм.
Бид бага, дунд, ахлах сургууль, коллеж, техник мэргэжлийн сургууль, их дээд сургуулийн сурагч оюутнуудад зориулан хөүмстэй хийх, гадаад хэл сурах зэрэг олон төрлийн хөтөлбөр бүхий сургалтын аяллыг зохион байгуулж байна. Манай олон жилийн туршлагатай ажилтнууд өвөрмөц хөтөлбөрүүдийг санал болгодог.
Боловсролын аяллыг зохион байгуулах ач холбогдол
1. Монгол хүүхдүүд гадаадын боловсролын аялалд хамрагдснаар, бага наснаасаа газар үзэж нүд тайлж, зорилго бүхийн арга хэмжээнд оролцох, эх орноо танилцуулах, түүгээр бахархах, унаган гадаад хэлтэй танилцах, цаашид суралцах зорилго чиглэлээ тодорхойлох олон талын ач холбогдолтой.
2. Монгол хүүхдүүд өөр өөр соёлтой танилцах замаар гадаад улсыг сонирхож, даяаршлын үзэл баримтлалтай иргэн болж төлөвшихөд үүрэг гүйцэтгэдэг.
3. Бага наснаасаа олон улсын хамтын ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй болж, олон улсын харилцан ойлголцлыг хөгжүүлэх, ирээдүйн чиг хандлагатай олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулна.